ОБЕГ: Завьт эргүүлийнхэн 51 хүний амь насыг авран хамгааллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Завьт эргүүлийнхэн 51 хүний амь насыг авран хамгааллаа

/2022.08.11/ НОБГ-ын харьяа Аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 12 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.

Эргүүл зургаадугаар сарын 15-аас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 50 хүний амь насыг аварч, 7 автомашиныг татан гаргажээ.

Мөн гол, уснаас 16 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Энэ хугацаанд алба хаагчид Туул голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд 25 714 удаагийн сэрэмжлүүлэг яриа хүргэж, 6 657 санамж хуудсыг тараажээ.

Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.