ДЭМБ Орос улсаас УУШГИНЫ ТАХЛЫН талаар дэлгэрэнгүй мэдээлэл шаардлаа
 

ДЭМБ Орос улсаас УУШГИНЫ ТАХЛЫН талаар дэлгэрэнгүй мэдээлэл шаардлаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Сибирьт гарсан уушгины тахлын сэжигтэй тохиолдлын талаар Оросоос дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардлаа. Орос улс ням гарагт Эрхүү хот дахь тахлын судалгааны хүрээлэнд ажилладаг 28 настай эмэгтэй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаагаар оношлогдсоны дараа нас барсныг хүлээн зөвшөөрсөн нь олон улсад санаа зовнил төрүүлээд байгаа юм.

ДЭМБ-ын Тахал, цар тахлын менежментийн газрын захирал Мария Ван Керкхове лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр уг үхлийг үүсгэсэн шалтгаан, эмгэг төрүүлэгч тодорхойгүй хэвээр байгааг онцолжээ. Тэрбээр "Хэрхэн халдвар авсныг бид ойлгохгүй байна. Бидэнд цаг алдалгүй, тогтмол мэдээлэл хэрэгтэй. Асуусан асуултууддаа хариулт авах шаардлагатай" гэжээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебреисус мөн уг хүрээлэнгийн хоёр дахь ажилтан шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа туссан тухай хоёр хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлсэн.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хоёр дахь тохиолдлын тухай асуултад хариулахдаа "энэ байдлын талаар хэвлэл мэдээллийнхний мэдээлж буй зүйлсийн дийлэнх нь худал мэдээлэл" гэж мэдэгдэн, мэдээллийг зөвхөн Оросын эрүүл мэндийн хяналтын байгууллага болох "Роспотребнадзор"-ын албан ёсны мэдэгдлээс авах ёстой гэв. Мөн "Роспотребнадзор" хүрээлэнгийн ажилтнуудын дунд халдвар илрээгүй гэж мэдээлсэн бөгөөд өвчний гарал үүсэл одоог хүртэл тодорхойгүй байна гэжээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) энэ тохиолдлоос АНУ-д учрах эрсдэлийг "бага" гэж үнэлжээ. Төвийн захирал Эрика Шварц Дотоодын аюулгүй байдал, Төрийн, Батлан хамгаалах яам зэрэг байгууллагуудтай хамтран тухайн бүсээс ирэх зорчигчдыг хянаж байгаа бөгөөд Нью-Йоркийн Жон Ф.Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх буудал дахь эрүүл мэндийн цэг Сибирээс ирэх аялагчдыг шалгах боломжтой гэв. АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яамны төлөөлөгч Reuters агентлагт ярихдаа Сибирийн бүсээс жилд 200 орчим хүн АНУ руу зорчдог гэжээ. 2022 онд Украины дайн эхэлснээс хойш Орос, АНУ-ын хооронд шууд нислэг зогссон байна.

Н.Учрал: Иргэд ажил, амьдрал, цаг заваараа хохирсоор байна
Н.Учрал: Иргэд ажил, амьдрал, цаг заваараа хохирсоор байна
 
Хүний аминд хүрсэн баавгайг хайж буй алба хаагчдад буудах зөвшөөрөл ӨГӨӨГҮЙ гэв
Хүний аминд хүрсэн баавгайг хайж буй алба хаагчдад буудах зөвшөөрөл ӨГӨӨГҮЙ гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.