Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газар түлш, шатахуун, эрчим хүчний хараат байдлаа бууруулахаар ажилласаар байгаа тухай мэдээллээ.
Энэ тухай тэрээр "Иргэд шатахуун авахын тулд дараалалд хүлээж, ажил, амьдрал, цаг заваараа хохирсоор байна.
- Энэ нөхцөл байдал газрын тос боловсруулах үйлдвэр ямар чухал гэдгийг нотолж байна.
- Засгийн газар түлш, шатахуун, эрчим хүчний хараат байдлаа бууруулахаар ажилласаар байна.
- Наймдугаар сарын 10-нд газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц шалгасан.
- Тулгамдсан асуудлууд шийдвэрлэх үүрэг өгсөн.
Үр дүнд
- УИХ-аар гадаад зээлийн асуудлыг шийдвэрлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт, гүйцэтгэлийг уялдуулж шийдвэрлэсэн.
- Бүтээн байгуулалт эрчимжүүлэх хүрээнд зарим татвар, төлбөрөөс чөлөөлж, үйлдвэрлэл, технологийн паркийн статустай болгохоор шийдвэрлэсэн.
- Тулгамдсан асуудлыг сар бүр хэлэлцэж шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан.
- Түүхий эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэхээр 15 байршилд газрын тосны хайгуул эхлүүлсэн.
- Газрын тосны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна.
Дээрх шийдвэрийн хэрэгжилт хангуулж, бүтээн байгуулалтын ажлыг саадгүй урагшлуулах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирт өглөө" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.