
Хятадын фитнес инфлүүнсер Сун Юануань буюу сошиалд “Abeeeer” нэрээр танигдсан бүсгүй Берлиний марафонд оролцож, хувийн дээд амжилтаа шинэчилсэн гэсэн ч удалгүй уралдааны үеэр дугуйны ард сундаллаж явсан нь илчлэгдээд спонсороосоо салжээ. Тэрээр есдүгээр сарын 27-нд болсон Берлиний марафоныг 4 цаг 53 минут 46 секундэд дуусгасан байна. Гэвч уралдааны 38 дахь км орчимд дугуйн арын суудалд сууж явсан зураг нь цахим орчинд тархжээ. Уралдааны цагийн мэдээллээс үзэхэд 35–40 дэх километрт түүний хурд огцом нэмэгдсэн гэнэ.
Инфлүүнсер тухайн үед бие нь тавгүй байсан тул уралдаанаас гарахын тулд дугуйнд суусан гэж тайлбарласан ч дараа нь дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, уучлалт хүсжээ.
Үүний дараа марафон зохион байгуулагчид түүний амжилтыг хүчингүй болгож, спонсор “Brooks China” компани хамтын ажиллагаагаа цуцалжээ. Тус компани хамтрагчийнхаа уралдааны явцыг хангалттай шалгаагүйдээ уучлалт хүсээд цаашид тамирчин, инфлүүнсерүүдтэй хамтран ажиллахдаа хяналт шалгалтаа сайжруулна гэж мэдэгдсэн байна.
"Abeeeer" нь сошиал сүлжээнд 530 мянга гаруй дагагчтай юм.
Эх сурвалж: CNA/iz
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.