
Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө хоёр иргэн баавгайн халдлагад өртсөн хэрэг гарсан.
Баавгайн халдлагад өрсөн 55 настай эрэгтэй амиа алдсан бол 40 гаруй насны эмэгтэй хүнд шархтан эмнэлэгт хүргэгджээ.
Тухайн иргэний биеийн байдлын талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс "Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна.
Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн.
Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авч ажиллалаа" хэмээн мэдээлээд байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.