
Баянзүрх дүүргийн 35-р хороо, Улиастайн Бурхантийн ам хэмээх газар баавгай айлын гэр рүү дайраад байна гэх мэдээлэл цагдаагийн албанд шөнийн 01:00 цагийн орчимд иржээ.
Алба хаагчдыг очиход 40 гаруй насны эмэгтэй нүүрэн тус газраа шархатсан бол 55 настай эрэгтэй амиа алдсан байжээ. Эмэгтэйн хувьд гэрээсээ гарч зугатаан амьд үлдсэн бол талийгаач эрэгтэй гэрээсээ тодорхой зайд амиа алдсан байдалтай олдсон байна.
Тус газарт малаа бэлчээдэг олон айл өрх байдаг бөгөөд алба хаагчид тухайн баавгайг эрэн хайх ажиллагааг үргэлжүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Он гарснаас хойш баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн 597 тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.