/2022.08.10/: Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүртгэх хүсэлтийг цахимаар авч эхэлсэн.
Тэгвэл И-Монголиа платформыг ашиглан хүүхдээ хэрхэн цахимаар бүртгүүлэх зааврыг хүргэж байна.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээх алхамчилсан заавар
1. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг https://e-mongolia.mn/ болон E-Mongolia мобайл аппликэйшн ашиглан илгээх боломжтой.
2. Системд 1 удаагийн кодоор болон банкны эрхээр нэвтрэн орно.
3. Үйлчилгээнүүд хэсгээс боловсролын үйлчилгээ цонхноос сургуулийн өмнөх боловсрол цэсийг сонгон Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээнэ.
4. Системээс хүүхдийн дэлгэрэнгүй мэдээллийг харуулах бөгөөд цэцэрлэгт хамруулахад шаардлагатай оршин суугаа хаягийн мэдээллийг сайтар шалгаж хүсэлт илгээнэ.
5. Нийслэлийн аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш бүртгэлтэй дугаарт мессежээр мэдээлнэ.