Сөүлд баасан гараг хүртэл их хэмжээний бороо орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сөүлд баасан гараг хүртэл их хэмжээний бороо орно

Onlookers at Paldang Dam in Hanam, Gyeonggi Province, watch the dam discharging water to lower the rising depth of the Bukhan River in the province following Monday's heavy downpour, Tuesday. Yonhap

/2022.08.10/: Даваа, мягмар гарагт Сөүл хотын ихэнх нутгаар бороо орж, есөн хүн амиа алдаж, долоон хүн сураггүй алга болжээ.

Борооны улмаас зам талбай, метроны буудлууд үерт автаж, нурж, хөрсний гулгалт үүсч, газар доорх ус зайлуулах суваг бөглөрч, нам дор газарт амьдардаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болсон.

Сөүлд сүүлийн 80 жилийн хугацаанд орсон хамгийн их хур тунадас болж байна гэж тус улсын цаг уурын хяналтын төв байгууллага болох Солонгосын Цаг уурын газраас мэдээллээ. Зөвхөн даваа гарагт л гэхэд Сөүл хотын Донжак дүүрэгт 422 миллиметр бороо орсон байна.

Даваа, мягмар гарагт орсон борооны хэмжээ нь хотын долоодугаар сарын дундаж хэмжээтэй бараг тэнцүү байна. Мөн өдөр 200-400 мм-ийн хур тунадас Кёнги мужийн Ёжү, Кванжу, Янпёнг хошуу, Гангвон мужийн Хоенсон, Хонгчон зэрэг мужуудад орсон байна.

Сөүлийн өмнөд хэсэгт орших Дунжак, Сеочо, Ганнам дүүрэгт хохирол илүү байсан бөгөөд газар нутаг нь хотын бусад хэсгээс нам дор байдгаас шалтгаалжээ. Мягмар гарагийн өглөө бороо хэдхэн цагийн турш зогсоход тухайн бүс нутгуудын зам дээр борооны ус урсаж, үерт урссан машинууд гудамж, замын хашлага болон шуудуунуудад тээглэгдэн тогтсон байдалтай байна. Өмнөх өдөр нь үерт боогдсон жолооч нар машинаа орхиж, аюулгүй газарт очсон байна. Мягмар гарагийн өглөө эвдэрсэн зарим тээврийн хэрэгсэл зам хааж, түгжрэл үүсгэсэн байна.

Onlookers at Paldang Dam in Hanam, Gyeonggi Province, watch the dam discharging water to lower the rising depth of the Bukhan River in the province following Monday's heavy downpour, Tuesday. Yonhap

Цагдаа нар мягмар гарагийн өглөө чирэгч машинаар усанд автсан машинуудыг зөөж эхэлсэн гэж мэдэгдэв.

Onlookers at Paldang Dam in Hanam, Gyeonggi Province, watch the dam discharging water to lower the rising depth of the Bukhan River in the province following Monday's heavy downpour, Tuesday. Yonhap

Урьд өмнө байгаагүй их хэмжээний үргэлжилсэн бороо газар доорх метроны буудлуудад ч нөлөөлсөн. Дунжак дүүргийн Ису өртөөний хонгилын тааз нурж, борооны урсгал болон таазны хавтангууд унажээ. Хотын бусад хэд хэдэн метроны буудлуудын газар доорх өртөөнүүд мөн үерт автсаны улмаас метронууд усанд автсан станцуудыг дайран өнгөрч, станц доторх хүмүүсийг өөр тээврийн хэрэгсэл хайхад хүргэв.

Гамшгийн дараа хүний амь нас хохирсон ослууд гарчээ. Кёнги мужийн Кванжу хотын уулархаг нутгийн хурдны замаар гурван зорчигч тээвэрлэж явсан жийп машин гэнэт хөрсний гулгалтанд өртжээ. Аврагчид ослын газраас жолоочийг цогцсыг олж, бусад хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

Сөүлийн өмнөд хэсгийн өөр нэг дүүрэг болох Гванак хотод хагас подвалд амьдардаг нэг нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн гэр бүлийн гурван гишүүн даваа гарагийн орой үерт автсаны улмаас гэртээ гацсан байна. Ар гэрийнхэн нь яаралтай аврагчид дуудсан ч аврагчдыг очихоос өмнө бүгд амиа алджээ.

Дунжак дүүргийн Тамгын газрын 60 гаруй насны ажилтан мөн борооны улмаас гудамжинд унасан модыг зайлуулахаар оролдож байгаад амиа алдсан байна. Цагдаа нар түүнийг цахилгаанд цохиулж нас барсан гэж дүгнэсэн.

Onlookers at Paldang Dam in Hanam, Gyeonggi Province, watch the dam discharging water to lower the rising depth of the Bukhan River in the province following Monday's heavy downpour, Tuesday. Yonhap

Даваа гарагт Сөүл, Инчон, Кёнги хотын олон зуун оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Инчон хотын Жунг дүүрэг дэх орон сууцны барилгын бэхэлгээний хана нурж, 12 айлын 34 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Дунжак болон Кёнги мужийн Гванмён хотын 165 өрхийн 270 гаруй хүн үерт автсан байшингаасаа зугтан орон нутгийн олон нийтийн төв рүү дүрвэсэн байна. Мөн нийслэлийн бүсийн 107 өрхийн 163 оршин суугч (Сөүл, Инчон, Кёнги муж) нүүлгэн шилжүүлэгдэж, орон нутгийн сургууль, биеийн тамирын зааланд үлдэхээс өөр аргагүйд хүрчээ.

Мягмар гарагийн өглөөний байдлаар Сөүл хотын хурдны замын таван хэсгийг, Кёнги мужийн 25 хэсэг замыг хаажээ.

ЗГ-ын хуралдаанаар гадаад зээлээр санхүүжүүлсэн төслүүдийн зарцуулалтыг хэлэлцэж байна
ЗГ-ын хуралдаанаар гадаад зээлээр санхүүжүүлсэн төслүүдийн зарцуулалтыг хэлэлцэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.