/2023.05.30/: Орос улс Вагнер бүлэглэлийн дайчдыг солихын тулд Бахмут руу цэргээ шилжүүлж байна гэж Украины Зэвсэгт хүчний Дорнод бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Серхий Череватыи Украины хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
"Орос одоо Бахмут дахь нэгжүүдээ сэлгэж байна. Тэд өөр шалтгаанаар биш, үүнийг хийхээс өөр аргагүй болтлоо их хохирол амссан учраас" гэжээ.
Череватыи "Оросын эдгээр бүх ангиуд 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш байлдааны ажиллагаанд оролцож, ихээхэн хохирол амссан. Орос улс эдгээр ангиудыг нөхөхийн тулд саяхан дайчлагдсан шинэ цэргүүдийг ашиглаж байна" гэв.
Череватыйгийн хэлсэн үг Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиарын хэлсэнтэй давхцаж байгаа бөгөөд тэрээр, "Оросууд Вагнерийн цэргүүдийг энгийн цэргүүдээр сольж, энэ бүс нутгийн хамгаалалтыг тогтворжуулахыг оролдож байна" гэж хэлсэн юм.
Ням гарагт Вагнерын бүлгийн тэргүүн Евгений Пригожин Бахмут дахь дайчдынхаа байрлалыг Оросын армийн ангиудад шилжүүлэх хугацаа зургаадугаар сарын 5 хүртэл үргэлжилж магадгүй гэж мэдэгдэв.
Эх сурвалж: CNN