/2023.05.30/: Дорнод аймгийн Баян-Уул сумын Номгон” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр шөнийн 00:16 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдыг очиход малчин Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг унтраасан байна.
Харамсалтай нь уг гал түймэрт малчин Э 64 настай, эмэгтэй болон түүний ач охин 17 настай, Б нар өртөж амиа алдсан байсныг сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ