Нийслэлийн шилдэг татвар төлөгчид тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн шилдэг татвар төлөгчид тодорлоо

/2023.05.11/: Нийслэлийн татварын газар НЗДТГ-тай хамтран шударгаар татвараа төлж, нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 10 аж ахуй нэгжийг өнөөдөр шалгаруулж, талархал илэрхийллээ.

Энэ жилийн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Цахимаар үйлчлүүлье” уриан дор орон даяар энэ сарын 08-12-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.