Жолооны үнэмлэхнээс регистрийн дугаарыг хасна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жолооны үнэмлэхнээс регистрийн дугаарыг хасна

/2023.05.11/: Жолоочийн үнэмлэхийн загвар шинэчлэх төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, иргэдээс санал авч эхэлсэн байна.

Энэхүү төсөл хэрэв батлагдвал Европын Холбооны гишүүн орон (Чех, Бельги гэх зэрэг)-уудад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллах болон бусад хөдөлмөр эрхлэх тохиолдолд Монгол Улсын жолоочийн үнэмлэхийг суугаа орны жолоочийн үнэмлэхээр солиулах боломж бүрдэх юм.

Мөн шинээр гарах загварт хувь хүний мэдээллийг нууцлах үүднээс төрсөн газар болон регистрийн дугаарыг хасахаар болжээ.

Хэрэв Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэн баталсан тохиолдолд иргэд, олон нийтэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон болон нөхөж олгох тохиолдолд шинэ загварын үнэмлэхийг олгох хэлбэрээр зохион байгуулах аж.

Гэр шатаж, 54 настай иргэн галд өртөж амиа алджээ
Гэр шатаж, 54 настай иргэн галд өртөж амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.