Гэр шатаж, 54 настай иргэн галд өртөж амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр шатаж, 54 настай иргэн галд өртөж амиа алджээ

/2023.05.11/: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Талын хонхор хороололд гэр шатаж байна гэсэн дуудлага аймгийн онцгой байдлын газарт өчигдөр өдрийн 17:46 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан байна.

Харамсалтай нь тус гал түймэрт М 54 настай, эмэгтэй өртөж амиа алдсан тул цогцсыг гарган тус аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Засгийн газрын ордны арын цэцэрлэгийг удахгүй нээнэ
Засгийн газрын ордны арын цэцэрлэгийг удахгүй нээнэ
 
Онлайн худалдаанд шилжих шинэлэг шийдэл: Маркетшоп
Онлайн худалдаанд шилжих шинэлэг шийдэл: Маркетшоп
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.