4 хантай гэр шатаж, 69 настай эрэгтэй галд өртөж амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

4 хантай гэр шатаж, 69 настай эрэгтэй галд өртөж амиа алджээ

/2023.05.08/: Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Согоотын 77 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 16:55 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 4 ханатай гэр, 8 метр орчим хашаа шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан байна.

Харамсалтай нь тус гал түймэрт иргэн Ж 69 настай, эрэгтэй өртөж амиа алдсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Олон улсын Пара хөнгөн атлетикийн тэмцээнээс Г.Даваахүү 2 медаль хүртжээ
Олон улсын Пара хөнгөн атлетикийн тэмцээнээс Г.Даваахүү 2 медаль хүртжээ
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.