/2023.05.08/: Энэтхэг улсын Банголор хотноо 2023 оны тавдугаар сарын 4-7 өдрүүдэд Пара Хөнгөн атлетикийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээн болж өнгөрлөө.
Тус тэмцээнд нийт 14 орны тамирчид оролцсоноос Монголын Үндэсний Пара Хөнгөн атлетикийн залуучуудын шигшээ багийн тамирчин Ганболдын Даваахүү 1500м -ийн зайн гүйлтийн төрөлд амжилттай оролцож 2-р байр мөнгөн медаль, 800м зайн гүйлтийн төрөлд 3-р байр хүрэл медаль хүртсэн байна.
Тэрээр 2022 оны зургаадугаар сарын 12 -ны өдөр Франц улсын Парис хотноо зохион байгуулагдсан Гран-При тэмцээнд амжилттай оролцож 2023 оны аравдугаар сард БНХАУ-ын Жанжоу хотноо зохион байгуулагдах Азийн наадамд оролцох эрхээ авч чадсан юм.
Эх сурвалж: ҮШББСТ