Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар хамтарсан уулзалт хийлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар хамтарсан уулзалт хийлээ

/2023.05.02/: ”Монголд зочлох жил - 2023 - 2025” арга хэмжээний хүрээнд Соёлын яам Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар баримталж буй бодлого, төлөвлөлтөө БОАЖЯ-д танилцуулж Аялал жуулчлалын бодлого, төлөвлөлтөд уялдуулах зорилготой мэдээлэл солилцох хамтарсан уулзалт хийлээ.

Хамтарсан уулзалтад БОАЖЯ-наас Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Энхчимэг, Соёлын яамнаас Соёлын Дэд сайд М.Батбаяр, ТНБД Ч.Энх-Амгалан, ЗГХА Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзул болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэж байна.

Үүнд:

  • Соёлын аялал жуулчлал,
  • “Мянганы суут хүн, Их эзэн - Чингис хаан” түүхийн аялал жуулчлалын цогцолборуудын үзэл баримтлалын танилцуулга,
  • Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн танилцуулга,
  • Соёлын яам болон БОАЖЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлуудын талаар санал солилцож, бодлого чиглэлээ уялдуулах юм.
Д.Сумъяабазар: Хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд бүгдийн оролцоо чухал
Д.Сумъяабазар: Хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд бүгдийн оролцоо чухал
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.