/2022.06.28/: Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар багийн нутагт энэ оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 00 минутын иргэн А нь Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож зорчиж явсан зорчигч 15 настай, эмэгтэй нас барж, зорчиж явсан 2 иргэний биед гэмтэл учирлаа.
Тухайн зам тээврийн осол гарахад жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, зам орчны нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйн улмаас гарсан байж болзошгүй үндэслэлээр шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна.
Бид сайн мэддэг зүйлээ хэрэгжүүлж чадахгүй байна уу эсвэл хийхийг хүсэхгүй байна уу?
Та дараах энгийн үйлдлийг дадал болгож чадна гэдэгт бид итгэж байна.
- Жолооны ард суусан бол та өөрийн болон бусдын амь насыг хариуцлаа гэдгээ ухамсарлах;
- Хамгаалах бүсийг өөрөө хэрэглэхийн зэрэгцээ бусдадаа хэрэглүүлэх;
- Хэн ч таны автомашиныг хөдлөх, хаашаа явах, ямар үйлдэл хийхийг мэдэхгүй тул анхааруулах дохиог өгч хэвших, гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг зөв ашиглаж бусад хүмүүст мэдээлэл өгөх;
- Хөдөлгүүрээ асааж хөдөлсөн бол хурдаа тогтмол хянах;
- Гар утас ашиглахгүй, анхаарлаа бусад зүйлд сатааруулахгүй байх;
- Хажуугийн болон арын толийг байнга ашиглах;
- Архи ууж болох ч жолооны ард бүү суу
Эх сурвалж: ТЦА