/2022.06.28/: “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг ирэх долоодугаар сарын 02-ны 10:00-17:30 цагийн хооронд Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд осолдох үеийн анхны тусламж үзүүлэх сургалт болон урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэх тул та бүхнийг өргөнөөр оролцож, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болоод үр хүүхэд, хайртай бүхнээ хамгаалах мэдлэг, дадал эзэмшихийг уриалж байна.
Эх сурвалж: ГБХЗХГ