/2022.06.27/: Салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх ач холбогдол бүхий судалгааны үр дүн, эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит грантын шагналыг олгодог уламжлалтай.
- Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Үржлийн эмгэг, даавар судлалын лабораторийн эрхлэгч, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Долгорсүрэн удирдагчтай “Калдвет бэлдмэл” сэдэвт бүтээлийн баг хамт олон
- Хөвсгөл аймгийн “Дүүрэн эрхэт” ХХК, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор С.Сэржмядаг удирдагчтай “Таван цул дотор махан бүтээгдэхүүн” сэдэвт бүтээлийн баг
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн төвийн Төв лабораторийн эрхлэгч, доктор З.Энхжаргал удирдагчтай “Ортопед гутал” сэдэвт бүтээлийн баг хамт олонд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Сайдын нэрэмжит батламж, 10,000,000 төгрөгийн грантыг гардуулан өглөө. Шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн судлаачид та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье.
Эх сурвалж: ХХААХҮЯ