Т.Ганболд, А.Янжингаажид нарын гэрлэлтийг шүүх хүчинтэй гэж үзжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Ганболд, А.Янжингаажид нарын гэрлэлтийг шүүх хүчинтэй гэж үзжээ

Фото эх сурвалж: А.Янжингаажидын сошиал хуудаснаас авав. Зурагт А.Янжингаажид өмгөөлөгч Б.Мэргэний хамт

/2022.6.9/ Иргэн Тордайн Ганболд болон түүний эхнэр А.Янжингаажид нарын гэр бүлийн маргаан шүүх дээр болж байгаа. Сошиал орчинд олон нийтийн анхааралд хүрсэн энэ хэргийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж өнгөрлөө. Хэргийн өмгөөлөгчөөр Б.Мэргэн ажиллаж байгаа юм.

Шүүхийн шийдвэрийн талаар А.Янжингаажид өөрийн хуудаснаа дараах мэдээллийг байршуулжээ. Тэрээр:

"Бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр яллаа. Т.Ганболдын Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын байцаагчаар устгуулсан гэрлэлтийн гэрчилгээг шүүхээс хүчин төгөлдөр үлдээлээ. Одоо Ганболдод Дээд шүүх дээр давж заалдах 28 хоног бий. Ичих булчирхайгүй юм чинь давж заалдах л биз. Хамаагүй ээ. Монголын шүүх шударга ажилладаг гэдгийг харлаа.

Хэрвээ бүх юм нь ойлгомжтой бол Дээд шүүх бүр хэлэлцэлгүй, өнөөдрийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээдэг аж.

Гэхдээ энэ бол Ганболдын өдөөсөн хэргийн дөнгөж нэг хэрэг нь. Үүнээс гадна гарын үсгийг минь дуурайлгаж зурж нотариаттай нийлж миний өмчийг хулгайлсан эрүүгийн хэрэг, гэрлэлтийн баталгаагаа албан ёсоор салгаж үр хүүхдүүдээ өөр дээрээ авах иргэний хэргийн шүүх хурлууд давхар явж байгаа. 3-аас 1-т нь л хагас дутуу яллаа гэсэн үг. Зарим нэг хүнийг бодвол надад нас байна, цаг байна. Дуустал нь шантрахгүй явнаа.

Энэ хүн эр хүн шиг байсан бол бусад гэр бүлийн адил гэрлэлтээ салгах нэг л Иргэний хэргийн шүүх хурал явах байсан атал миний өмчийг хулгайлж, УБЕГ-т авлига өгч өөр Эрүү болон Захиргааны шүүхийн хэргүүдийг эхлүүлсэн билээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Шившгээ таримаар байгаа бол одоо яалтай.

Бусад эмэгтэйчүүдэд сургамж болог гэж бодож он цаг, шүүх хуулийн процедурыг бичээд байгаа юм шүү. Зөвөөр ойлгоорой эрчүүд ээ. Эм хүн эм хүндээ маш их хайртай байж болдог байгаа шүү. Дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа" гэжээ.

“Талын салхи” олон улсын мото фестивалийг зохион байгуулна
“Талын салхи” олон улсын мото фестивалийг зохион байгуулна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.