Л.Халтар: Төрийн алба мэргэшсэн, улс төрөөс ангид байх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Төрийн алба мэргэшсэн, улс төрөөс ангид байх ёстой

Л.ХАЛТАР: ТӨРИЙН АЛБА МЭРГЭШСЭН, УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙХ ЁСТОЙ

/2022.06.02/: Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчдад зориулсан “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслөөс хүлээгдэж буй үр дүн, хийх үйл ажиллагааг албан хаагчдад танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тус уулзалтыг нээж үг хэлэхдээ төрийн албан хаагчийн ёс зүй, хувь хүний төлөвшил, албан хаагчдад тулгамдаж буй асуудал, хүний нөөцийн бодлого, яамны албан хаагчид шийдвэрийг хэрэгжүүлэн, гүйцэтгэх түвшинд заавал ажиллаж байсан байх, мөн улс төрөөс ангид байх ёстойг онцлон хэлэв.

Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Төрийн албаны тухай хуулийн шинэтгэлийн гол үзэл баримтлал, зорилт, 2022 онд сонгогдсон төрийн байгууллагуудад дээрх төслийг туршин нэвтрүүлэлтийн үр дүнг бэхжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, төрийн байгууллагын үр дүнг дэмжих хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байгааг хэллээ.

“Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаа”-ны талаар Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулж, төслийн менежер П.Хулангоо “Дэд төслийн үйл ажиллагааны зорилго, хүлээгдэх үр дүн”, төслийн ажилтан О.Мөнхцэцэг “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх нь”, төслийн ажилтан Ш.Зулцэцэг “Төрийн байгууллагын үр дүнг дэмжих хүний нөөцийн удирдлага” сэдвээр тус тус илтгэл тавьж, харилцан санал солилцсоноор уулзалт өндөрлөв.

Тус төслийг Канадын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран 2018 оноос хэрэгжүүлж байгаа байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн шинэтгэлийн гол үзэл баримтлал төрийн албыг чадахуйн зарчимд суурилсан шатлан дэвших тогтолцоог бүрдүүлж, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлэн тавьсан.

Энэхүү зорилтын хүрээнд Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх замаар тогтвортой, шударга, мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бий болгоход чиглэсэн шинэтгэлийн тэргүүлэх чиглэлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: ЗТХЯ

Ирэх хичээлийн жилд багш нарын ажлын ачааллыг 30 хувиар бууруулна
Ирэх хичээлийн жилд багш нарын ажлын ачааллыг 30 хувиар бууруулна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.