ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдлуудын тойм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдлуудын тойм

/2022.05.23/: Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ТӨВ БУЮУ РЦНК-Д ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙНЭ

Москва хотод болсон Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Израиль, Беларусь, Казахстан зэрэг орны 1000 гаруй дуулаач оролцсон И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI уралдаанд Монголын дуулаачид анх удаа оролцож Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр Гран-при шагналыг эх орондоо авчирсан билээ.

Тус уралдааны Гран-при, тэргүүн, дэд, гутгаар байрын шагналт Монгол дуулаачид эх орондоо ирсэн бөгөөд 2022 оны тавдугаар сарын 24-ний мягмар гарагт 11:00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-д хэвлэлийн хурал хийнэ.

"РЕПИНИЙ АКАДЕМИЙН ШАДАР 3" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 2022 оны тавдугаар сарын 24-ний мягмар гаригт:

-12:00 цагаас Монголын Урчуудын эвлэлийн 80 жилийн ойд зориулсан "Репиний академийн шадар 3" тусгай үзэсгэлэнгийн талаар Монгол арт Галерейн гүйцэтгэх захирал П.Батжав, урлаг судлаачид болон Шадар 3-ын гэр бүлийнхний төлөөлөл оролцоно.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ДЭД ХОРОО, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫН ДЭД ХОРООНЫ ХАМТАРСАН ХУРАЛ

Байршил: Туушин зочид буудал, Соёмбо танхим, 09:00-13:00

Зохион байгуулагч:

  • УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо
  • УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо
  • УИХ-ын Байгаль хамгаалал консервацийн бүлэг
  • УИХ-ын Цөлжилтийн эсрэг лобби бүлэг
  • Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөл
  • Агаарын бохирдлын асуудлаарх хөгжлийн түнш байгууллагуудын ажлын хэсэг

Хамтран зохион байгуулагч:

  • НҮБ-ын Хүүхдийн Сан ​
  • Швейцарын Хөгжлийн Агентлаг

Оролцогчид: УИХ-ын гишүүд, Засгийн газар /яам, агентлаг, нийслэл, аймаг/-ын дээд удирдлага, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийн гишүүдийн төлөөлөл

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН ЗОРЧИХОД ТААТАЙ БОЛГОХ АЖИЛ ЭХЭЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ

Явган хүний замыг алхахад саадгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход таатай болгох ажил эхэлж байна. Нийт 18 байршилд засвар, шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдөр БЗД-ийн 26-р хорооны явган хүний замыг шинэчлэх, засварлах ажлын талаар өнөөдөр 12 цагт дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр холбогдох албаныхан мэдээлэл өгнө.

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД “АРДЧИЛЛЫН VI ЧУУЛГАН” БОЛНО

Чуулганд “Монгол Улсад хэрэгжсэн сонгуулийн тогтолцооны: Давуу болон сул талууд”, “Сонгуулийн тогтолцооны харьцуулсан шинжилгээ” үндсэн илтгэлийг эрдэмтэн судлаачид танилцуулахаас гадна “Монгол улсад тохиромжтой сонгуулийн тогтолцоо” панел хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт УИХ гишүүд, олон улсын төлөөлөгчид, судлаачид оролцоно. Эрхэм сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Чуулган өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 24-нд Новотел зочид буудлын хурлын танхимд болно.

“Улаанбаатар марафон”-ы үеэр нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
“Улаанбаатар марафон”-ы үеэр нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
 
ВИДЕО: Дунд сургуулийн сурагчид шинэ автобусны сандлыг зүсэж, сүйтгэжээ
ВИДЕО: Дунд сургуулийн сурагчид шинэ автобусны сандлыг зүсэж, сүйтгэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.