ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдлууд

/2022.05.20/: Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

-“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулахад аялал жуулчлалын салбар, агаарын тээвэрлэгчдийн оролцоо” сэдэвт форум болно

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулахад аялал жуулчлалын салбар, агаарын тээвэрлэгчдийн оролцоо” сэдэвт форум өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны баасан гарагт 09:00-12:00 цагийн хооронд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд болно. Форумын үеэр “Буянт-Ухаа” ОУНБ болон агаарын тээвэрлэгч компаниуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна.

-10:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө Ардчилсан намын удирдлагууд мэдэгдэл хийнэ.

-ТЭГРИ ЧИНУ олон ангит киноны постерын нээлт болно

Та бүхнийг өнөөдөр 12:00 цагт Bluemon Centre-ийн 1 давхарт Norphei Art Gallery-д ТЭГРИ ЧИНУ олон ангит киноны постерын нээлт болон хэвлэл мэдээллийн өдөрлөгт урьж байна. Бүх хүнд нээлттэй.

-5 настнууд сургуульд хэрхэн бэлтгэгдэж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй талаар нээлттэй өдөрлөг болно

5 настнууд сургуульд хэрхэн бэлтгэгдэж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй талаар Улсын тэргүүний 122-р цэцэрлэгт өнөөдөр 10 цагт нээлттэй өдөрлөг болно.

Хаяг: Бөхийн өргөөний зүүн урд 122-р цэцэрлэг

-Хөөмийн пянзны нээлтийн ёслол хүндэтгэлийн тоглолтын талаар хэвлэлийн бага хурал болно

-11:30 цагаас Монгол улсад анх удаа гарч байгаа Хөөмийн пянзны нээлтийн ёслол хүндэтгэлийн тоглолтын талаар “Алтан гадас” одонт, СТА, анхны мэргэжлийн хөөмийч Ж.Мэндбаяр мэдээлэл хийнэ. Хуралд: Улсын филорманийн уран сайхны удирдаач Д.Түвшинсайхан, СУИС-ийн ХУС-ийн захирал хөөмийн мэргэжлийн ангийг үүсгэн байгуулагч Г.Ганцэцэг, ХҮН театрын ерөнхий найруулагч МУГЖ Д.Энхгэрэл нар оролцоно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

-"Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал болно

2022-05-20 ны 9.00 цагт МУБИС-ийн 1 байрны 300 тоотод эхлэх "Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” Олон Улсын Эрдэм шинжилгээний хуралд урьж байна. Хөтөлбөрийг эндээс үзнэ үү! https://web.msue.edu.mn/.../65193350-fac2-47fb-8386...

-XXIV дифлимфпийн наадмаас медаль хүртсэн тамирчид эх орондоо ирнэ

Бразилын Кашиас-ду-Сул хотод болсон сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимфпийн наадмаас чөлөөт бөхийн төрөлд алтан медаль хүртсэн ОУХМ.Н.Эрхэмбаяр тэргүүтэй дифлимпод оролцсон Монголын баг тамирчид тавдугаар сарын 20-нд буюу өнөөдөр 11:00 цагт эх орондоо ирнэ.

-“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулахад аялал жуулчлалын салбар, агаарын тээвэрлэгчдийн оролцоо” сэдэвт форум өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд болно. Форумын үеэр “Буянт-Ухаа” ОУНБ болон агаарын тээвэрлэгч компаниуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна.

Монголбанкнаас МЭДЭГДЭЛ гаргалаа
Монголбанкнаас МЭДЭГДЭЛ гаргалаа
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.