/2022.05.09/: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Москва хотноо жил бүр болдог Ялалтын баярын парад дээр үг хэлэхдээ “Өнөөдөр та нар өвөө, элэнц өвөг дээдсийнхээ тэмцэж ирсэн зүйлийг хамгаалж байна” хэмээн цэргүүдэд хандан хэлжээ.
"Бидний үүрэг бол дэлхийн дайны аймшигт байдал дахин давтагдуулахгүйн тулд бүх зүйлийг хийх явдал юм" гэж тэр хэлэв.
"Барууныхан манай хилийн дэргэд аюул заналхийлж, манай газар нутаг руу халдан довтлоход бэлтгэж байгаа тул Украины асуудалд хөндлөнгөөс оролцох нь зайлшгүй шаардлагатай" гэж Путин хэлэв.
"Тэрээр мөн Барууны орнууд яриа хэлэлцээ хийх Оросын саналыг сонсохыг хүсэхгүй байна" гэжээ. "НАТО-гийн орнууд биднийг сонсохыг хүсээгүй" гэж Путин хэлээд "Тэд тэс өөр төлөвлөгөөтэй байсан, бид үүнийг мэдэж байсан" гэлээ.
"Орос түрэмгийллийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан - энэ нь бүрэн эрхт шийдвэр байсан" гэж тэр хэлэв.
Эх сурвалж: CNN