Түгжрэлийг бууруулахын тулд 4 гол гудамж замын ажил төлөвлөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэлийг бууруулахын тулд 4 гол гудамж замын ажил төлөвлөж байна

/2022.03.03/ Нийслэлийн замын хөгжлийн газрын орлогч дарга н.Одбаяр, нийслэлийн замын хөгжлийн газрын бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Анхбаяр нар төсвийн хөрөнгөөр нийслэлд хийх авто замын ажлуудын талаар мэдээлэл өглөө.

- Нийслэлийн замын хөгжлийн газраас дөрвөн гол гудамж замын барилгын ажлыг төлөвлөж байна.

  1. Толгойтын автозамыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох автозамын барилгын ажил байна. 748.3 метр урт гүүрний ажил.
  2. Наадамчдын автозамаас Энхтайвны өргөн чөлөө хүртэл автозамын ажил 3.5 км, гүүрний барилгын ажил 483.1 метр байна.
  3. Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл шинэтгэлийн ажил байна.
  4. Гачууртын автозамаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэл 4.27 км автозамын ажил байгаа юм.

Улаанбаатар хотын хувьд нэг төвт хотын загвараас олон төвт хотын загвар руу шилжиж байна. Түгжрэлийн бууруулахын тулд үндсэн гол замын сүлжээг бий болгох нь нийтийн тээвэр саадгүй зорчих боломжийг бүрдүүлнэ.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
- Дээрх 22 зам нь Улаанбаатар хотын түгжрэлд маш тодорхой хэмжээнд нөлөөлөх гол зам байгааг тайлбарлалаа. Бүтээн байгуулалтын ажил, зураг төсөл бэлэн болсон. Мөн тендер зарлагдсан байна.
Энэ ажлыг гацааж болзошгүй хоёр зүйл байна:
  1. Тендерийн маргаан үүсэх вий.
  2. Газар чөлөөлөлтийн асуудал дээр маргаан үүсэх вий гэх хүчин зүйлс байгаа юм.

Иргэд олон нийт та бүхнээс энэхүү ажлыг маань дэмжиж ажиллахыг хүсье.

Нийслэлийн хэмжээнд он дамжиж хийгдэж байгаа автозамын 36 төсөл, арга хэмжээ байна. Үүний дунд "Замын цагдаагийн" шинэ гүүрний асуудал байна. Тухайн ажлыг энэ жилд багтааж дуусахаар гүйцэтгэгч компанид шаардлага тавин ажиллаж байна. Тухайн ажил бүрэн дуусахад явган хүний гүүртэй болсон байх болно.

Шинээр зарлагдаж байгаа автозамын тендерийн ажил нь дөрөвдүгээр сарын 15 гэхэд эхэлнэ гэж үзэж байна.

Зеленський: Украины төлөө саналаа өгсөн улс орнууд түүхийн зөв талд зогссон
Зеленський: Украины төлөө саналаа өгсөн улс орнууд түүхийн зөв талд зогссон
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.