Зеленський: Украины төлөө саналаа өгсөн улс орнууд түүхийн зөв талд зогссон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зеленський: Украины төлөө саналаа өгсөн улс орнууд түүхийн зөв талд зогссон

/2022.3.3/ Украин дахь Оросын цэргийн түрэмгийллийг зогсоохыг шаардсан НҮБ-ын хуралдааны тогтоолд НҮБ-ын гишүүн орнуудын саналыг авсан.

Энэ саналд 141 улс Орос улс цэргийн түрэмгийллээ зогсоох ёстой гэсэн санал өгсөн юм. Харин 35 улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсний нэг нь манай улс байлаа. Үлдсэн 5 улс Орос түрэмгийллээ зогсоох ёсгүй гэсэн санал өгсөн юм.

Тэгвэл Украины Ерөнхийлөгч Зеленський өөрийн твиттер хуудаснаа дараах жиргээг бичжээ. Жиргээнд:

Украин руу хийсэн халдлагыг нэн даруй зогсоох НҮБ-ын тогтоолын төсөлд Украины талд санал өгсөн улс орон бүрийн төлөөлөгч нарт баярлалаа. Та бүхэн түүхийн зөв талд зогссон. Санал хураалтын үр дүн дэлхий дахин Путины эсрэг байгааг харуулж байна. Үнэн бидний талд байна, Ялалт биднийх байх болно хэмээн жиргэжээ.

Алтантариа компанийн удирдлага Украины далбааг өлгөжээ
Алтантариа компанийн удирдлага Украины далбааг өлгөжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.