С.Лавровыг үг хэлэх үеэр барууны төлөөлөгчид Женев дэх хурлын танхимыг орхин гарчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Лавровыг үг хэлэх үеэр барууны төлөөлөгчид Женев дэх хурлын танхимыг орхин гарчээ

/2022.03.02/ Женев хотноо болж буй зэвсэг хураах тухай хэлэлцэх бага хуралд оролцож буй барууны хэд хэдэн төлөөлөгчид ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын үгийг дамжуулах үеэр бойкот зарлаж, танхимыг орхин гарсан гэж Agence France-Presse мэдээлэв.

Нэвтрүүлэг эхлэхтэй зэрэгцэн бага хуралд оролцсон "олон тооны" улс, орны дипломатууд танхимыг орхин гарсан бөгөөд гадаа бойкотыг алга ташилтаар угтсан гэж тус агентлаг мэдэгдэв. Сайдын үгийг сонсохоор үлдсэн хүмүүсийн дунд Йемен, Алжир, Венесуэл, Сири, Тунисын төлөөлөгчид байсан гэж Франц Пресс агентлаг мэдэгдэв.

Үүний өмнө РИА Новости агентлагт Женев дэх дипломат эх сурвалж хэлэхдээ, ЕХ-ны орнууд түүний онгоцыг газардуулахаас татгалзан хориглосны улмаас Лавровын НҮБ-ын ХЗХ болон Зэвсэг хураах бага хуралд хийх айлчлал цуцлагдсан гэжээ.

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өглөө эрт Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Ерөнхийлөгч Владимир Путин зорилгоо "8 жилийн турш Киевийн дэглэмд дээрэлхүүлж, хоморголон устгах ажилгаанд өртсөн хүмүүсийг хамгаалах байсан ба үүний тулд түүний хэлснээр, "Украиныг цэрэггүйжүүлэх, нацизмын үзлийг үгүй хийх", Донбасст "энгийн иргэдийн эсрэг цуст гэмт хэрэг үйлдсэн" бүх дайны гэмт хэрэгтнүүдийг шүүхэд өгөхөөр төлөвлөж байна хэмээжээ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр Зэвсэгт хүчин зөвхөн цэргийн дэд бүтэц, Украины цэргүүдэд цохилт өгч, энгийн иргэдэд заналхийлээгүй гэж мэдэгдэв. ОХУ-ын Зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр ДБНУ болон ЛБНУ-ын бүлгүүд довтолгоогоо хөгжүүлж байна. Гэхдээ Украиныг эзэлсэн тухай яриа байхгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцоллоо.

Эх сурвалж: Риа Новости

Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэнэ
Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэнэ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.