Mercedes-Benz шинэ цахилгаан eSprinter-ийн сурталчилгааг үзүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Mercedes-Benz шинэ цахилгаан eSprinter-ийн сурталчилгааг үзүүлэв

Mercedes-Benz показал тизер нового электрического Sprinter

/2022.02.14/: Германы автомашин үйлдвэрлэгчийн тээврийн хэрэгслийн арилжааны салбар Mercedes-Benz Vans Mercedes-Benz eSprinter цахилгаан фургоны шинэ үеийг худалдаанд гаргаснаа албан ёсоор зарлалаа.

Машины нээлт 2022 онд болох бөгөөд одоогоор тус брэнд нь цахилгаан автомашины үйлдвэрлэлийн өмнө анхны цахилгаан загварыг бага температурт туршсан хэд хэдэн сурталчилгааг танилцуулж, мөн удахгүй олон сонирхолтой баримтуудыг дэлгэхээр болсноо мэдээлсэн байна.

Уламжлал ёсоор бол шинэ автомашины туршилтыг цаг уурын эрс тэс нөхцөлд, цастай, мөстсөн замд хүчтэй салхитай, -30 градус хүртэл температуртай үед Шведэд Аржеплогийн туршилтын талбайд хийдэг ба шинэ eSprinter-ийг мөн тэнд туршиж байгаа ажээ. Mercedes-Benz-ийн мэдээлснээр шинэ загвар нь туршилтыг амжилттай давсан ба цаг уурын хяналт, цэнэглэх системийн элементүүд нь тэгээс доош температурт найдвартай ажиллаж байгаагаа харуулсан байна. Шинэ Мерседес-Бенз eSprinter нь цэнэгээ хоёр дахин удаан барих бөгөөд гурван өөр төрлийн батерейтайгаар өөр өөр зах зээлд худалдаалагдах болно гэж мэдэгджээ.

Mercedes-Benz показал тизер нового электрического Sprinter - Подольськая  правда

Нэмж дурдахад АНУ, Канад улсуудад худалдаанд гарах болсон бөгөөд энэ тухай өмнө нь мэдээлээгүй байсан юм. Шинэ eSprinter-ийг 2023 оны хоёрдугаар хагаст Чарлстон дахь үйлдвэрт худалдаалж эхлэх бөгөөд АНУ-ын дараа Германы Дюссельдорф, Людвигсфельд хотын аж ахуйн нэгжүүдэд цахилгаан автомашины угсралтыг хийнэ. Үйлдвэрүүд шинэ загварын бүтээхэд зориулан өөрчлөхөд ойролцоогоор 50 сая еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан бөгөөд цахилгаан машинд оруулсан нийт хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 350 сая евро болсон гэж тооцоолжээ.

Эх сурвалж: Мотор.ру

Хичээлийн жилийн амралт зургаадугаар сарын 19-нөөс эхэлнэ
Хичээлийн жилийн амралт зургаадугаар сарын 19-нөөс эхэлнэ
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.