Хичээлийн жилийн амралт зургаадугаар сарын 19-нөөс эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хичээлийн жилийн амралт зургаадугаар сарын 19-нөөс эхэлнэ

/2022.02.14/ Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ. Энэ талаар БШУЯ-наас мэдээлэл өглөө.

Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

- Өнгөрсөн жил 40420 хүүхэд ЭЕШ өгсөн. Энэ жилийн хувьд 33.053 сурагч 12 дугаар ангиа төгсөнө. Үүнээс 44 хувь нь Улаанбаатар, 56 хувь нь орон нутгийн сургуульд сурч байгаа сурагч юм. Энэ жилээс эхлэн ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах ажлыг төлөвлөж хэрэгжүүлнэ. Харин батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтад оролцож амжилт гаргасан хүүхдийн онооог ЭЕШ-ын оноонд дүйцүүлэх дүрэм батлагдсан байгаа.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:

- ЭЕШ-ын бүртгэлийг дөрөвдүгээр сарын 25 хүртэл зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл мөн өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн төгсөгчид монгол хэл, бичгийн шалгалтад заавал бүртгүүлэх шаардлагагүй, өмнөх жилийн төгсөгчид гуравдугаар сарын 14 хүртэлх хугацаанд БҮТ-ийн цахим хуудсанд хандан бүртгүүлэх шаардлагатай.

Нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна. Монгол хэл, бичгийн шалгалт нь төлбөргүй. Хичээлийн жилийн амралт зургаадугаар сарын 19-нөөс эхэлнэ. ЭЕШ-ыг зургаадугаар сарын 20-30-ны хооронд, дөрвөн өдрийн хугацаанд зохион байгуулна.

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.