Нөөцийн махны худалдааг ирэх сард зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөөцийн махны худалдааг ирэх сард зохион байгуулна

/2022.02.10 /Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан нөөцийн мах бүрдүүлэхэд анхаарч байна.

Энэ хүрээнд 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж, бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд 12 мянган тонн мах нөөцөлжээ.

Өнгөрсөн жил зуншлага сайн байсантай холбоотойгоор махны чанар, өнгө үзэмж сайн байна.

Чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд малын өвчин гараагүй бүс нутаг, аймаг, сум, багаас бэлтгэх шаардлагыг онцгойлон тавьж, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр давхар хянан баталгаажуулж байна.

Нөөцийн махны худалдааг ирэх 3 дугаар сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр үргэлжилж байна
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.