М.Оюунчимэг: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоно

/2022.01.27/ Тэтгэвэр тэтгэжийг нэмэх асуудлаар Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгохоор болсон талаар мэдээллээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, "Тэтгэврийн доод хэмжээ болох 350 мянган төгрөгийг 500 мянга болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиулах, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288 мянган төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр боллоо.

Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус зураг , ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар зарим санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байна. Нийгмийн бодлогын байнгын хороо /НББХ/ энэ асуудлаар ХНХ-ийн сайдад үүрэг чиглэл өгсөн. Үүн дээр МУ-ын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэтгэвэр , тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн нь ихээхэн түлхэц боллоо. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг маргаашнаас эхлүүлэх захирамж гаргалаа" гэжээ.

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.