Төсвийн орлогын урьд оны дутуу төлөлтийг барагдуулахыг үүрэг болгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төсвийн орлогын урьд оны дутуу төлөлтийг барагдуулахыг үүрэг болгов

/2022.01.24/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл өгөв. Үүнд:

-Хөрөнгө оруулалтын болон эрх шилжүүлсэн ажлуудыг үнэлгээний хороог байгуулж, тендер зарлах ажлуудыг хуулийн хугацаанд ил тод, нээлттэйгээр зохион байгуулж, гуравдугаар сарын 1-нээс бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх бэлтгэл хангах,

-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хийх төсөл, арга хэмжээний барилга байгууламж, ажлын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлэх ажлыг шуурхайлах,

-Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, халдвар илэрсэн үед авах хариу арга хэмжээний түр заавар зөвлөмжийг хэрэгжүүлэх,

-Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг оны эхнээс жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, урьд оны дутуу төлөлтийг барагдуулах,

-Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих,

-Инженерийн хангамжийн байгууллагууд шугам сүлжээний аюулгүй байдалд анхаарч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах,

-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, ёс зүйг дээшлүүлэхэд анхаарах, мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ хоёрдугаар сарын 10-ны дотор өгч дуусгах зэргийг онцлон үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ

Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна
Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.