Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна

/2022.01.24/: Таван толгой түлш ХХК-аас өдөр тутамд 3500 орчим тонн сайжруулсан түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна.

Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Таван толгой түлш ХХК-ийн зүгээс хэрэглэгчдээс ирсэн 5100 тонн түлшний захиалгыг бүрэн нийлүүлсэн. Одоогийн байдлаар манай компанийн 16 шугам хэвийн ажиллаж, нийлүүлэлт хийж, 19500 тонн түлшний нөөцтэй байна” гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн хоёр долоо хоногт 15 машинаар 551 шуудай нүүрс оруулж ирэхийг завдсан үйлдэл гарсан байна. Түүхий нүүрсийг нийслэл хотод оруулж ирэхээр завдаж буй тохиолдол гарсаар байгааг шалгаж, тодруулах үүргийг Хотын даргын зүгээс холбогдох албаныханд өглөө.

Эх сурвалж: НЗДТГ

Б.Бямбадорж: Энэ давалгаанд жирэмсэн эх болон хүүхдүүд халдвар авах тохиодлол их байна
Б.Бямбадорж: Энэ давалгаанд жирэмсэн эх болон хүүхдүүд халдвар авах тохиодлол их байна
 
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.