Хардалтын улмаас эхнэрийнхээ амь насыг хохироожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хардалтын улмаас эхнэрийнхээ амь насыг хохироожээ

/2022.01.19/ Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн буюу өглөөний 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд “зодуулсан хүн амьсгалахгүй байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу шуурхай шалгахад тус тоотод оршин суух эмэгтэй 45 настай иргэн Н-ийг нөхөр 44 настай Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас зодож амь насыг нь хохироосон байжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт хуулиар дараах арга хэмжээг авдаг байна.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:
2.1.онц харгис хэрцгийгээр;
2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;

2.3.захиалгаар;
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;
2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
2.11.бүлэглэж;
2.12.эрүүдэн шүүж;
2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

70 удаагийн хулгайн үйлдэлтэй этгээдүүдийг баривчилжээ
70 удаагийн хулгайн үйлдэлтэй этгээдүүдийг баривчилжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.