70 удаагийн хулгайн үйлдэлтэй этгээдүүдийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

70 удаагийн хулгайн үйлдэлтэй этгээдүүдийг баривчилжээ

Орон байрны хулгайн 40 удаагийн үйлдэлтэй гэмт этгээдүүдийг баривчилжээ

/2022.01.19/: Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2020 оны 11 сараас хойш нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах иргэн аж ахуй нэгжийн ажлын байрны вакуум цонхоор нэвтрэх, хаалгыг эвдэх зэргээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох чиглэлээр мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж илрүүлжээ.

Нийт 70 удаагийн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн 23-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй 8 этгээдийг баривчлан шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны баривчлах үед тухай этгээдийн гэрээс эд мөрийн баримтаар хар өнгийн зөөврийн компьютер, проктер, зөөврийн хард диск, гуулин бурхан 3 ширхэг зэрэг эд зүйлийг хураан авсан. Б нь урьд өмнө хулгайлах гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлсэн, нийт гэмт хэрэг үйлдсэн 8 этгээдийн 2 нь хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн байна.

Мөн Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрээс нийт 34 тооны адууг хулгайлан, Хэнтий аймаг руу тууж, бэлчээр орчимд 5 тооны адууг нядлан зарж борлуулсан 35-45 насны эрхэлсэн тодорхой ажилгүй А, Б нарыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдаас шуурхай эрэн сурвалжлан олж тогтоосон байна. Хэргийн холбогдогч А нь урьд хулгайлах, танхайрах, хүнийг санаатай алах гэмт хэргүүд үйлдсэн 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, гэмт хэргийг хамтран үйлдсэн Б нь хүнийг санаатай алах, хулгайлах гэмт үйлдсэн 4 удаагийн ял шийтгэл хүлээсэн байна.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ жил шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэгдэв
Энэ жил шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэгдэв
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.