Австралийн KFC, Японы Макдоналдс-д тахиа, шарсан төмсний нөөц багасч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралийн KFC, Японы Макдоналдс-д тахиа, шарсан төмсний нөөц багасч байна

/2022.01.13/ Хэрэв та эдгээр өдрүүдэд Австрали дахь KFC эсвэл Япон дахь McDonald's-аас ердийн захиалгаа хайж байгаа бол сэтгэл дундуур үлдэж магадгүй юм.

Түргэн хоолны хоёр сүлжээ шинэхэн тахиа, шарсан төмсний хомсдолд орсон тул энэ сард ердийн цэснээс зарим бүтээгдэхүүнийг хасахаас өөр аргагүйд хүрчээ.

Австралид KFC хамгийн чухал орц болох шинэхэн тахианы махаа нийлүүлж чадахгүй байгаа бөгөөд тус улсын тодорхой газруудад цэснээсээ зарим бүтээгдэхүүнийг түр хасчээ. Энэ асуудал нь нийлүүлэгчид Ковид-19-тэй холбоотой боловсон хүчний хомстолд орсонтой хлбоотой гэж мэдэгдэв.

"Бид нөлөөллийг бууруулж, тэдэнд дэмжлэг үзүүлэхийн тулд олон ханган нийлүүлэгчидтэйгээ хамтран ажиллаж байгаа ч ирэх долоо хоногт зарим тасалдал үргэлжилнэ гэж үзэж байна" хэмээн компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна

KFC ямар цэсэнд өөрчлөлт оруулж байгаа болон нийлүүлэгчдийнх нь аль нь асуудалтай байгаа талаар тодорхой мэдээлээгүй байна.

Шарсан төмсний нөөц бас багасч байна

Энэ хооронд Японд McDonald's-ын дунд болон том хэмжээтэй шарсан төмс зарахаа зогсоохоос өөр аргагүйд хүрчээ.Тус компани төмс тээвэрлэх хугацаа хойшлогдсоны улмаас өнгөрсөн сард хоолны цэснээсээ хассан байна.

McDonald's-ийн мэдээлснээр тус компанийн Хойд Америкаас импортолж буй төмсний ихэнх хэсгийг зохицуулдаг Канадын Ванкувер боомтын ойролцоох их хэмжээний үерийн нөлөөгөөр энэ сард ч гэсэн хомстол үргэлжлэх төлөвтэй байгаа юм гэнэ.

Цас ихтэй, цаг агаарын таагүй байдал нь тээврийн үйлчилгээнд ч нөлөөлсөн гэж нэмж хэлэв.

Том шарсан төмсний худалдааг түр зогсоосон тул ихэвчлэн төмс дагалддаг багц хоол худалдаж авсан бүх үйлчлүүлэгчид 50 иенийн хөнгөлөлт үзүүлэх юм. .

Их Британийн алдартай сүлжээ Nando's наймдугаар сард тахианы махны нөөц багассан тул зарим ресторанаа хаахаас өөр аргагүй болсон.

АНУ-д Тако Белл, Чик-фил-А зэрэг сүлжээнүүд тахлын үеэр хоолны орцын хомсдолд нэрвэгдэж, үйлчлүүлэгчдэд зориулсан тодорхой саналуудыг түр хугацаагаар татахад хүрж байжээ.

Эх сурвалж: CNN

АНУ-д инфляци сүүлийн 40 гаруй жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ
АНУ-д инфляци сүүлийн 40 гаруй жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.