Томуу болон Ковидын хавсарсан “Twindemic” эрсдэлээс сэрэмжлүүлж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томуу болон Ковидын хавсарсан “Twindemic” эрсдэлээс сэрэмжлүүлж байна

twindemic: Warning in China of twindemic of Covid combined with influenza  in winter, Health News, ET HealthWorld

/2021.10.19/: Энэ есдүгээр сараас эхлэн Хятад улсын өмнөд мужуудад томуугийн идэвхжил нэмэгдсэн тул томуугаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг Хятадын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсан бөгөөд энэ өвөл "Twindemic" буюу хоёр өвчин хавсран дэгдэх магадлалтай байгааг онцлон тэмдэглэжээ.

Баасан гарагт гаргасан мэдэгдэлд Хятадын эрүүл мэндийн комиссын орон нутгийн албан тушаалтнуудаас ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг чангатгахыг хүссэн бөгөөд энэ нь зөөвөрлөгдөн орж ирж буй COVID-19 тохиолдлын эрсдэлтэй холбоотой гэж Global Times мэдээлэв.

Энэхүү мэдэгдэл нь Хятадын эрх баригчид өвлийн улиралд амьсгалын замын халдварт өвчин ихэссэнээр бусад улс орноос зөөвөрлөгдөн орж ирж буй COVID-19 халдвартай хавсрах эрсдэлийн талаар анхааруулсны дараа хийгджээ.

Бямба гарагт зөөвөрлөгдөн орж ирсэн COVID-19-ийн нийт 19 тохиолдол, орон нутгаас халдвар авсан нэг халдвар бүртгэгдсэн тухай Синьхуа агентлаг мэдээлэв. БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс ням гарагт мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн орон нутгийн тохиолдол нь Хятадын хойд нутгийн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилин Гол Лигт бүртгэгдсэн байна.

Гуравдугаар сараас хойш тус улсын өмнөд болон хойд хэсэгт томуугийн идэвхжил өнгөрсөн оны мөн үеэс өндөр байна гэж Хятадын эрүүл мэндийн байгууллагууд мэдэгдэв.

Глобал Таймс сонинд COVID-19 ба томуу гэх мэт амьсгалын замын халдварт өвчин хавсарч, энэ өвөл болон ирэх хавар "twindemic" үүсгэж болзошгүй гэж мэдээлэв.

Өвлийн улирал эхлэхийн өмнө хятадын эрх баригчид хяналт, эрт сэрэмжлүүлэх механизмыг бэхжүүлэх, эмзэг бүлгүүдийг дархлаажуулах, олон өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтын эмчилгээг стандартчлах, олон нийтэд сурталчлах, дайчлахыг уриалав.

Experts warn of possible flu outbreak in Japan | The Japan Times

Энэхүү томуугийн тархалт өнгөрсөн оны томуугийн улиралтай харьцуулахад харьцангуй бага хэвээр байгаа хэдий ч томуугийн өвчлөл нь сургууль, хүүхэд асрах байгууллага болон бусад газруудад гарсаар байна гэж мэдээлжээ.

Түүгээр ч барахгүй эрүүл мэндийн байгууллага кластерлан тархах тохиолдлыг аль болох эрт илрүүлэх, мэдээлэх, шийдвэрлэхэд хүчин чармайлтаа бэхжүүлэхийг гол байгууллагуудад уриалав.

Цаашилбал, томуугийн эсрэг вакцинжуулалтын үйлчилгээг нэмэгдүүлэх, вакцины худалдан авалт, байршлын менежмент, вакцинжуулалтын мэдээллийн менежментийг сайжруулах шаардлагатай байгааг Хятадын эрх баригчид онцолжээ.

Эх сурвалж: ndtv.com

Автомашинд хавчуулагдаж нас баржээ
Автомашинд хавчуулагдаж нас баржээ
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.