Хар ус нуураас 10 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хар ус нуураас 10 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

/2023.04.25/: Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Хар-ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд хамтран Хар-ус нуурын БЦГ-т байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Хар ус нуурын тусгай хамгаалалттай газар нутагт хяналт шалгалтаар ажиллах хугацаанд Манхан сумын Баян гол багийн Шаврын тохой, Чандмань сумын нутагт Хар ус нуурын Цахиуртын хоолой гэх газруудад хог хаягдал, малын сэг зэм их хэмжээгээр үүссэн байсныг Манхан, Чандмань сумын удирдлагуудад танилцуулж үүрэг чиглэл хүргүүлж тухайн нутгийн иргэдийг оролцуулан цэвэрлэгээг зохион байгуулж нийт 100 орчим малын сэг зэмийг нуураас гаргаж 10 тонн орчим хог хаягдлыг цуглуулж тээвэрлэн нэгдсэн хогийн цэгт хүргэж ариутгал халдваргүйтгэл хийж устгалаа.

ШУУД: Улсын Их Хурлаас мэдээлэл хийж байна
ШУУД: Улсын Их Хурлаас мэдээлэл хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.