ВИДЕО: ОХУ “Жинхэнэ эр хүн бай“ гэх цэрэг татлагын шинэ видео цацжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: ОХУ “Жинхэнэ эр хүн бай“ гэх цэрэг татлагын шинэ видео цацжээ

/2023.04.24/: Орос улсад иргэдийг цэрэгт явахыг уриалсан өргөн хүрээтэй сурталчилгааны кампанит ажил эхэлсэн бололтой.

Москва дахь Батлан хамгаалах яам оросуудыг цэрэгт явуулахын тулд одоо хийж байгаа ажлаа орхин өндөр цалинтайгаар цэрэгт явахыг уриалсан видеог цацаж эхэлжээ.

Уг видеонд супермаркетийн хамгаалагч, фитнессийн багш, таксины жолооч нарын дүрийг гаргасан бөгөөд тэд армид элссэнийхээ дараа энгийн иргэн байсан амьдралдаа сэтгэл дундуур байснаа ойлгож байгаагаар харуулжээ.

Бичлэгт сард хамгийн багадаа 204,000 рубль (2,500 доллар) буюу Оросын дунджаас дөрөв дахин их цалин амлаж байна.

Үүний хариуд Украйны суртал ухуулагчид зар сурталчилгааг эвлүүлж, үг хэллэгийг нь өөрчилсөн бөгөөд "эр хүн бай" гэж бичсэнийг "хүн бай" болгон өөрчилжээ.

Оросын хамгийн алдартай нийгмийн сүлжээ болох ВКонтакте дээр армийн сурталчилгааны тоо долоо дахин өссөн гэж бие даасан "Новая газета" сайтаас гаргасан судалгаанд дурджээ.

ШУУД: “Хөгжлийн банк“-ны шүүх хуралдаан үргэлжилж байна
ШУУД: “Хөгжлийн банк“-ны шүүх хуралдаан үргэлжилж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.