Х.Нямбаатар: Шувуу ажиллагааны хүрээнд үнэн мэдээллийг 10 мянган доллараар худалдаж авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Шувуу ажиллагааны хүрээнд үнэн мэдээллийг 10 мянган доллараар худалдаж авна

/2023.04.13/: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны явцын талаар мэдээлэл хийж байна.

Тэрээр, Өчигдрийн засгийн газрын хуралдаанаар Шувуу ажиллагааг эрчимжүүлж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.

Тухайлбал гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээллийг 11-11 төвд мэдэгдэж тухайн мэдээлэл нь батлагдсан тохиолдолд 10 мянган доллараар урамшуулахаар болсон. Одоо ч гэсэн аливаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн талаарх мэдээллийг төлбөртэй авч байгаа.

Шувуу ажиллагааны хүрээнд иргэн Бадамжунайг Филиппин улсын Манила арлаас баривчилж ирсэн. Мөн саяхан иргэн Төгсбаяр Унгар улсаас өөрөө холбогдож гэмт хэргээ шалгуулья гэсэн, иргэн Болортуяа БНСУ-аас холбогдож сайн дураар ирж шалгуулж байгаа. Ойрын үед БНСУ-аас хэд хэдэн хүмүүсийг тухайн улсын хууль сахиулагчидтай хамтран нааш нь авчрахаар ярилцаж байгаа.

Манай хууль сахиулах байгууллага, АТГ, ЦЕГ, ЭЦА энэ чиглэлээр бусад улсын хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байгаа.

Төлбөртэй мэдээллийг авахдуу ирсэн мэдээллийн үнэн зөвийг тухайн улсын байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож баталгаажуулна.

Энэ удаагийн ажиллагааны ихэд том дэвшил гарсан зүйл бол АТГ байгуулагдаад бараг 17 жил болж байхад гэмт хэрэгтнийг шилжүүлэн авч байсан тохиолдол байдаггүй юм байна.

Бид нарын эмээж байсан зүйлүүд дээр улс орны хууль сахиулах байгууллагууд урьдын харилцаанаас өөр болсон байна. Бид бүхэн 20 гаруй гадны байгууллагуудтай харилцан туслалцааны гэрээтэй хэдий ч яг тулаад харилцаад ирэхээр гадны хууль сахиулагчид авилга болон хүнийг санаатай алах, залилан мэхлэх, хулгай, дээрэм, хүчингийн гэмт хэргүүдтэй холбоотой хэргүүд дээр нааштай хандаж байна.

Гадаадын өндөр өртөгтэй улсуудад удаан хугацаанд нуугдахад санхүүгийн хувьд ч хүндрэлтэй байдаг тул хаанаас санхүүжилт авч байгаа талаар мөрдөж байгаа.

Гадаадын хөрөнгө оруулагчдад онцгой анхаарна. Ирэх долоо хоногт Солонгосын Хьюндай эмнэлгийн шүүх хурал болно. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг онцгой анхаарч байж хөрөнгө оруулагчдын итгэлийг олно.

ШУУД: Шувуу ажиллааны талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна
ШУУД: Шувуу ажиллааны талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.