“Их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ” гэх мэдээлэлд залилуулах тохиолдлууд гарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ” гэх мэдээлэлд залилуулах тохиолдлууд гарч байна

/2023.04.06/: Сүүлийн үед Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд гадаадын хувь хүн, хуулийн этгээдээс “Их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн хуурамч мэдээлэл ирүүлэн залилах тохиолдлууд гарч байна.

Эрх бүхий байгууллагад хохирсон иргэд, байгууллагаас ирүүлсэн хөрөнгө оруулагч гэх талаас хүлээн авсан гүйлгээний баримт, мэдээлэл нь гадаад төлбөр тооцоонд ашиглагддаг “СВИФТ” системийн мессежний стандартад нийцэхгүй баримтууд байгаа төдийгүй, албан бичиг болон өөрийн харилцагч банкнаас авсан гадаад гүйлгээний баримт гэж харагдахаар хуурамч бичиг, баримтыг хавсаргадаг байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд энэ төрлийн залилах гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлж өмнө уулзаж, харилцаж байгаагүй, цахим орчинд холбоо тогтоосон этгээдэд мөнгө илгээхээс зайлсхийх, сайтар нягтлах, банкны данс, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллээ илгээхгүй байх, гадаад улсад байгаа этгээдтэй бизнесийн харилцаа үүсгэж буй тохиолдолд мэргэжлийн хуульч, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч болон тухайн улсын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газраас мэдээллийн үнэн зөв байдлыг тодруулах арга хэмжээ авч, баталгаатай эсэхийг сайтар нягтлахыг анхааруулж байна.

May be an image of text

Эх сурвалж: ЦЕГ

М.Баяраа: Шаардлага хангаагүй шугам тавьсан, ашиглалтад хүлээн авсан байгууллагуудтай хариуцлага тооцно
М.Баяраа: Шаардлага хангаагүй шугам тавьсан, ашиглалтад хүлээн авсан байгууллагуудтай хариуцлага тооцно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.