Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.03.31/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09.00-13.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: "Хямралын мэдээллийн харилцаа" оролцогч талуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийн II шатны үр дүнг танилцуулах зөвлөлдөх уулзалт болно.

09.00-10.00 цагт: “Чингис хаан”-ын музейд: Соёлын яам, Төв аймгийн Соёл, урлагийн газар, “Чингис хаан” Үндэсний музейгээс хамтран “Соёлын төв - Соён гэгээрлийн төв” мэргэжил арга зүйн сургалт, зөвлөгөөн болно.

10.30-13.30 цагт: “Монполимет” (МПМ) цогцолбор төвд: Монголын Мянганы Сорилтын сан БХБЯ-ны хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

10.00 цагт: МҮЭ-ийн Соёлын төв ордонд: Их, дээд сургууль, МСҮТ төгсөгчдийг ажлын байранд зуучлан, ЕБС төгсөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Залууст ээлтэй Аж үйлдвэрийн хувьсгал” өдөрлөг болно.

11.00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: нийгмийн эрүүл мэндийн "Фокус" ТББ-аас цахим орчинд хуурамч хаяг үүсгэн ташаа мэдээлэл түгээж байгаа талаар мэдээлнэ.

12.00 цагт: “Хөөрхөн дэлхий” ТББ болон хүний эрхийн “Далд хүн” байгууллагаас Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үүдэнд “Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг” жагсаал зохион байгуулна.

13.00 цагт: Нийслэлийн БГД-ийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд: Геронтологийн үндэсний төв Нийслэлийн Ахмадын хороотой хамтран “Энэ жилдээ Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг нээнэ.

Өнөөдөр үүлэрхэг, 14-16 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 14-16 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.