99 орны иргэдэд цахим виз олгохоор боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

99 орны иргэдэд цахим виз олгохоор боллоо

/2023.03.23/: Монгол Улсын Засгийн газраас “2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалтад багтаж байсан Европын улсууд болон Австрали, Шинэ Зеланд зэрэг 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн.

Тэгвэл үүнтэй холбогдуулан цахим виз олгох улсын жагсаалт шинэчлэгдэж, 99 орны иргэдэд цахим виз олгохоор боллоо.

Тодруулбал,

Тухайн орны иргэд нь аялал жуулчлалын “К2”, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох “К4” ангиллын 30 хүртэл хоногийн виз, дамжин өнгөрөх буюу 10 хоногийн “K6” ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой болж байна.

Цахим виз мэдүүлэхдээ https://evisa.mn/ системд хандаж визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж, төлбөрөө төлснөөр виз мэдүүлсэн баримт бичиг хянагдах бөгөөд хүсэлт хянагдаж зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим визийг тухайн иргэний цахим шуудангаар 48 цагийн дотор илгээх юм.

Гадаадын иргэн, харьяатын газар 2021 оны аравдугаар сараас хойш өнөөдрийн байдлаар 9000 гаруй гадаадын иргэнд цахим виз олгосон байна.

Эх сурвалж: ГИХГ

Өндрөөс олстой үсрэлт хийсэн эрийн олс нь тасарсан ч амьд үлджээ
Өндрөөс олстой үсрэлт хийсэн эрийн олс нь тасарсан ч амьд үлджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.