/2023.03.22/: Гаалийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа гаалийн байгууллагаас хуулийн байгууллагад мэдээлэл өгч ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Тэрээр,
Мэдээлэл нь устсан гэх 11000 авто машины мэдээллийг гаалийн байгууллага гарган өгч хамтран ажиллаж байна
Тухайн шалгалт хийж буй хяналтын байгууллагыг мэдээллээр бүрэн хангаж гаалийн албаны цахим сервер, мэдээлийн сан, шаардлагатай архивийн баримтууд гаргаж өгөх, мөн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мэдээллийг гаргаж өгөх гэх мэт шалгах ажиллагааны бүх нөхцөлийг нь бүрдүүлж, дэмжин, хамтран ажиллаж байгаа аж.
Энэ ажлын хүрээнд хууль хяналтын байгууллагуудаас гаалийн байгууллагын мэдээллийн цахим системд нэвтрэн орж, шалгалтын ажиллагаа хийгдсэн байна. Энэ шалгалтын дүн арай нэгтгэгдээгүй байна. Шалгалтын явцад энэ 11000 авто машины мэдээллээс 3500 орчимд нь нарийвчилсан шалгалт хийгдэж байна.
Эх сурвалж: ГЕГ