/2023.03.21/: ОХУ-аас Украинд үйлдэж буй “дайны гэмт хэрэг”-ийг зогсоох талаар Владимир Путинд шахалт үзүүлэхийг АНУ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд уриалав.
Ноён Ши Оросын түрэмгийлэл эхэлснээс хойшхи анхны айлчлалын хүрээнд өнөөдөр Путинтай дахин уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч ноён Ши-д хандан Оросын төрийн тэргүүнийг Украинаас цэргээ гаргахыг уриалахыг уриалав.
“Бид Ши Жиньпин Путинд Украины хот, эмнэлэг, сургуулийг бөмбөгдөхөө зогсоож, дайны гэмт хэрэг, харгис хэрцгий явдлаа зогсоож, цэргээ татахыг шаардана гэж найдаж байна.
Путин "Украин дахь нөхцөл байдлыг зохицуулах" талаар Ши Жиньпинийн санал болгосон 12 зүйл бүхий төлөвлөгөөг хэлэлцэнэ гэж мэдэгджээ.
Удирдагчид бие биенээ хайрт найз минь гэж дуудаж байгаа бөгөөд Путин "Бид хэлэлцээрийн үйл явцад үргэлж нээлттэй байх болно" гэв.
Хятад улс өнгөрсөн сард дайныг зогсоох төлөвлөгөөг гаргасан бөгөөд үүнд "дайсагналцах ажиллагааг зогсоох", энхийн хэлэлцээг сэргээх зэрэг төлөвлөгөө багтсан байна.
Хятадын төлөвлөгөөнд Оросын цэргүүдийг Украинаас гаргах ёстой гэж тусгайлан заагаагүй бөгөөд Украин ямар ч яриа хэлэлцээ хийх байсан Оросын цэргийг Украинаас гаргах үндсэн шаардлагыг тавина хэмээж байгаа юм.
Тус төлөвлөгөөнд "бүх улс орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэх" тухай, "бүх талууд ухаалаг байж, хүлээцтэйгээр хандах ёстой", "нөхцөл байдлыг аажмаар бууруулах" ёстой гэсэн хэд хэдэн тойруу утгууд агуулагдаж байна.
Уг төлөвлөгөөнд мөн "дан нэг талд хориг арга хэмжээ" хэрэглэхийг буруушаасан бөгөөд Украины барууны холбоотнуудыг далд шүүмжилж байна гэж холбоотнууд үзэж байна.
Гурван өдрийн айлчлалын эхний өдөр Оросын цэргийн хөгжмийн хамтлаг ноён Шиг Москвад халуун дотноор угтан авлаа. Ноён Путин Хятад улсыг "шударга ёсны зарчмуудыг баримталж, улс орон бүрийн аюулгүй байдлын төлөө" зүтгэж байгааг сайшаав.
Тэрээр цааш нь, Хятад улс сүүлийн жилүүдэд "хөгжлийн хувьд асар том үсрэлт" хийсэн бөгөөд "Бид атаархаж байна" гэжээ.
Хариуд нь ноён Ши Жиньпин Путинд хандан "Таны хүчирхэг удирдлага дор Орос улс цэцэглэн хөгжих замдаа асар их амжилт гаргасан. Оросын ард түмэн танд тууштай дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Киевийг айлгаж байгаа зүйл бол Хятад Орост үзүүлэх дэмжлэг нь технологи, худалдаанд тулгуурлаж байгаа хэдий ч цаашил зэвсэглэлд хамтрах вий гэх айдас юм.
Орос бол Бээжингийн асар том эдийн засгийн газрын тосны эх үүсвэр бөгөөд АНУ-ын эсрэг зогсох түнш гэж үздэг.
Эх сурвалж: ВВС