Он гарсаар 23 мянга гаруй хонь, ямаа, 30 толгой адууг амьдаар нь экспортолжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар 23 мянга гаруй хонь, ямаа, 30 толгой адууг амьдаар нь экспортолжээ

/2023.03.06/: Малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15 мянган тонн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн.

Малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 80 хувийн зарцуулалттай байна.

Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 22.0 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 5.5 мянган тонн өвс, 3.4 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 74 хувь, тэжээлийн 66 хувийг зарцуулан одоогийн байдлаар 7.2 мянган тонн өвс, 4 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна.

Мал, махны экспорт: 2023 он гарсаар 15.6 мянган тонн мах экспортод гарсан нь өмнөх 7 хоногоос 3 мянган тонноор нэмэгдлээ.

Амьд малын экспорт 2023 он гарсаар 23,380 толгой хонь, ямаа, 30 толгой адуу экспортлогдсон нь өмнөх 7 хоногоос 4430 толгойгоор нэмэгдлээ.

Малын хорогдол: Он гарсаар 483,593 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 14 хоногоос 67,033 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.7 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс /64057/, Сүхбаатар /71872/, Завхан /57873/, Архангай /67524/, Ховд /33447/ аймгууд байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

MRI томографи оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
MRI томографи оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.