Иргэдийн 8 бод, 20 бог малыг хулгайлсан 2 бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийн 8 бод, 20 бог малыг хулгайлсан 2 бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

May be an image of outdoors and text

/2023.03.02/: Баянхонгор аймгийн цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулжээ.

Энэхүү ажлын хүрээнд 2 бүлэг, 5 этгээдийн гэмт үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Уг этгээдүүд дөрвөн удаагийн үйлдлээр иргэдийн 8 тооны бод, 20 тооны бог малыг хулгайлсан нь тогтоогдсон байна.

Иймд малчид та бүхэн мал сүргээ байнгын хараа хяналттай хариулгатай байлгаж, сэжиг бүхий этгээдүүд байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл хэрэгжиж эхэллээ
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл хэрэгжиж эхэллээ
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.