Японд төрөлт түүхэн доод хэмжээндээ хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд төрөлт түүхэн доод хэмжээндээ хүрчээ

Japan must save its falling birth rate 'now or never,' PM Kishida says | CNN

Япон улсын эрх баригчид маш их хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч өнгөрсөн оны төрөлтийн үзүүлэлт шинэ доод түвшнийг тогтоогоод байна.

Тус улсад 2022 онд 799,728 төрөлт бүртгэгдсэн нь түүхэн дэх хамгийн бага тоо бөгөөд 800,000-аас доош болсон анхны тохиолдол гэж Эрүүл мэндийн яамнаас гаргасан статистик мэдээнд дурджээ. Харин 1982 онд 1.5 сая гаруй хүүхэд мэндэлж байжээ.

Японд мөн өнгөрсөн онд нас баралт дээд түвшинд хүрч 1.58 сая гаруй хүн нас барсан гэж мэдээлжээ.

Японд нас баралт арав гаруй жилийн турш төрөлтөөс давж байгаа нь дэлхийн гурав дахь том эдийн засгийн удирдагчдын хувьд томоохон асуудал болоод байна. Тус улсад хөгшрөлт нэмэгдэхийн хирээр тэтгэвэр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэн ажиллах хүчний хомсдолд ороод байгаа аж.

Японы хүн ам 1980-аад оны эдийн засгийн өсөлтөөс хойш тасралтгүй буурч, 2021 онд 125.5 саяд хүрсэн тухай засгийн газрын хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харж болно.

Тус улс мөн дундаж наслалтаараа дэлхийд дээгүүрт ордог бөгөөд 2020 онд Японд бараг 1500 хүн тутмын нэг нь 100 ба түүнээс дээш настай гэж мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

“Хэрлэн сум – Манжуур хот” чиглэлд зорчигч тээвэрлэлт эхэллээ
“Хэрлэн сум – Манжуур хот” чиглэлд зорчигч тээвэрлэлт эхэллээ
 
А.Баярыг НИТХ-ын даргаар сонгож Х.Нямбаатарыг хотын даргаар улируулахаар санал нэгдэв
А.Баярыг НИТХ-ын даргаар сонгож Х.Нямбаатарыг хотын даргаар улируулахаар санал нэгдэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.