Уур амьсгалын өөрчлөлтийн Хамтарсан хороог байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн Хамтарсан хороог байгуулна

May be an image of 4 people and people standing

/2023.02.16/: Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах хэлэлцээрийг байгууллаа.

Хэлэлцээрийн зорилгыг биелүүлэхийн тулд дараах чиглэлээр хамтран ажиллана.

Үүнд:

  • Эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдлын менежмент, хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг хамтын ажиллагааны боломжит салбаруудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах/арилгах;
  • Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан сайн дурын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, нотлох (MRV) чадавхыг бэхжүүлэх;
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, ялангуяа дасан зохицох стратеги, төлөвлөгөөнд анхаарах;
  • Уур амьсгалын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, үүнд уур амьсгалын өөрчлөлтийн технологийн загварчлал, урьдчилан таамаглах систем, ажиглалт болон бусад технологийн хөгжүүлэлт, дамжуулалт;
  • Талуудын харилцан тохиролцсоны дагуу метан хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний шилжилт зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг эрчимжүүлэх хамтын ажиллагааны бусад чиглэл.
  • Талууд энэхүү Хэлэлцээрийн хэрэгжилт, түүнд шаардлагатай уялдаа, зохицуулалтыг хангуулахад дэмжлэг үзүүлэх, зорилгоор Тал тус бүрээс төлөөлөгч оролцуулан Уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааны Хамтарсан хороо (цаашид "Хороо" гэх)-г байгуулна.
  • Хорооны хуралдааныг жилд нэг удаа БНСУ болон Монгол Улсад ээлжлэн, огноог харилцан тохиролцсоны дагуу зохион байгуулна. Хорооны хуралдааны давтамжийг Талууд харилцан зөвшилцсөнөөр өөрчилж болох аж.
Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны санал асуулга өндөрлөлөө
Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны санал асуулга өндөрлөлөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.