/2023.02.10/: Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран өсвөр насны хүүхэд залуучуудыг мансууруулах эм, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой "Анзаар" арга хэмжээг эхлүүллээ.
Энэ хүрээнд сургалт, мэдээллийн ажлыг Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын ерөнхий боловсролын 4 сургууль, Политехникийн коллежийн багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, эцэг эх, асран хамгаалагчдад болон төрийн захиргааны бүх байгууллагын ажилтан, албан хаагчдад 9 удаа зохион байгууллаа.
Сургалт, мэдээллийн ажлын хүрээнд:
- Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл, шинж тэмдэг, илрүүлэлт, авсан арга хэмжээ
- Хүүхэд залуучуудыг урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил, татгалзах соёлд сургах, хорт зуршлаас ангид байлгах
- Багш ажилтан, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан нарт энэ чиглэлээр ажиллах ажлын чиглэл, дадлага олгох
- Эцэг эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхэд залуустаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх, эергээр нөлөөлөх зэрэг ур чадварт суралцсан юм.